Skip to Content

ХЭВЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

ЮҮ ЭМ БИ ВЕРТО ХХК

СБД 9-р хороо, Алтайн гудамж, Их тойруу худалдааны төвийн замын чанх хойно, BCenter, 5 давхарт, 505 тоот

1. Захиалга баталгаажуулах

  1. 1.1. Захиалга нь үнийн санал баталгаажуулж, бичгээр (имэйл, мессеж, гэрээ) зөвшөөрсөн болон урьдчилгаа төлбөр хийгдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно.
  2. 1.2. Баталгаажсан захиалгад өөрчлөлт оруулах бол нэмэлт зардал үүсэх боломжтой.
  3. 1.3. Захиалга цуцлагдсан тохиолдолд хийгдсэн ажлын гүйцэтгэл, материалын зардлыг захиалагч бүрэн төлнө.

2. Төлбөрийн нөхцөл

  1. 2.1. Төлбөрийг 100% урьдчилгаа эсвэл харилцан тохиролцсон нөхцлөөр төлнө.
  2. 2.2. Төлбөр хугацаандаа хийгдээгүй тохиолдолд гүйцэтгэлийг түр зогсоох эрхтэй.
  3. 2.3. Хугацаа хэтэрсэн төлбөрт алданги тооцож болно (гэрээний нөхцөлийн дагуу).

3. Эх бэлтгэл ба файл

  1. 3.1. Захиалагч нь хэвлэхэд бэлэн файл (зөв хэмжээ, CMYK өнгө, шаардлагатай нягтаршилтай) ирүүлэх үүрэгтэй.
  2. 3.2. Үсгийн алдаа, дизайны алдаа, хэмжээсийн зөрүү зэрэг файлын алдааны хариуцлагыг захиалагч хүлээнэ.
  3. 3.3. Эх бэлтгэлийн үйлчилгээ нэмэлт төлбөртэйгээр үзүүлж болно.

4. Өнгө болон хэвлэлийн зөрүү

  1. 4.1. Дэлгэц дээр харагдах өнгө болон хэвлэмэл бүтээгдэхүүний өнгөний хооронд бага зэргийн зөрүү гарах боломжтой.
  2. 4.2. Баталгаажуулсан эх (proof) зөвшөөрсний дараах гомдлыг хүлээн авахгүй.

5. Гүйцэтгэлийн хугацаа

  1. 5.1. Гүйцэтгэлийн хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдэж, файл бүрэн баталгаажсанаас хойш тооцогдоно.
  2. 5.2. Техникийн саатал, цахилгаан тасалдал, тээврийн саатал зэрэг хяналтаас гадуур нөхцөлд хугацаа сунгагдах боломжтой.

6. Тоо хэмжээний зөрүү

  1. 6.1. Хэвлэлийн үйлдвэрлэлд ±5–10%-ийн тоо хэмжээний зөрүү гарах боломжтой.
  2. 6.2. Бодит нийлүүлсэн тоо хэмжээгээр эцсийн тооцоо хийгдэнэ.

7. Оюуны өмч

  1. 7.1. Захиалагч нь ирүүлсэн зураг, лого, контентыг ашиглах эрхтэй байх үүрэгтэй.
  2. 7.2. Гуравдагч этгээдийн эрх зөрчсөнөөс үүсэх аливаа хариуцлагыг захиалагч бүрэн хүлээнэ.
  3. 7.3. Гүйцэтгэсэн ажлыг портфолио болон сурталчилгаанд ашиглах эрхтэй (өөрөөр тохиролцоогүй бол).

8. Гомдол, баталгаа

  1. 8.1. Бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бичгээр гомдол гаргана.
  2. 8.2. Үйлдвэрлэлийн алдаа тогтоогдсон тохиолдолд дахин хэвлэх эсвэл харилцан тохиролцсон нөхөн олговор олгоно.

9. Хуулийн зохицуулалт

  1. Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана.