ҮНИЙН САНАЛ
Холбоо барих мэдээлэл авах
2,000+ компани болон аж ахуйн нэгжүүдэд хэвлэлийн үйлчилгээг үзүүлдэг.
Бизнесийн шуурхай, найдвартай хамтрагч байж чаддаг.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ
Хэвлэлийн захиалгын талаар түгээмэл асуултууд
Ямар төрлийн хэвлэл хийдэг вэ?
Бид офсет болон дижитал хэвлэлийн цогц шийдэл санал болгодог. Нэрийн хуудас, брошюр, каталог, постер, хайрцаг сав баглаа, шошго, том формат хэвлэл зэрэг бүх төрлийн захиалгыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.
Захиалга өгөх процесс хэрхэн явагддаг вэ?
Файл илгээх / дизайны шаардлага өгөх
Хэмжээ, материал, тоо ширхэг баталгаажуулах
Үнийн санал, хугацаа тохирох
Урьдчилгаа төлбөр
Хэвлэл, шалгалт, хүлээлгэн өгөх
Бид таны ажлыг алдаа, хугацааны эрсдэлгүйгээр гүйцэтгэх процессын хяналттай ажилладаг.
Файл ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
PDF (print-ready) формат
CMYK өнгөний горим
300dpi нягтаршил
3мм bleed
Фонт outline болгосон байх
Шаардлага хангахгүй файл байвал манай дизайнерууд засвар үйлчилгээ үзүүлнэ.
Ямар материал, цаас сонгох вэ?
Захиалгын зориулалтаас шалтгаалан:
250–350gsm арт карт (нэрийн хуудас)
128–200gsm матт/глянц цаас (брошюр)
Kraft, texture, luxury paper (premium бүтээгдэхүүн)
Ламинат, UV, товойлголт, алт/мөнгө дардас гэх мэт нэмэлт боловсруулалт
Бид таны брэндийн имиджид тохирсон материалыг санал болгодог.
Хэд хоногт бэлэн болох вэ?
Дижитал хэвлэл: 1–2 ажлын өдөр
Офсет хэвлэл: 3–7 ажлын өдөр
Том формат / тусгай захиалга: харилцан тохиролцоно
Яаралтай захиалгад шуурхай горимоор ажиллах боломжтой.
Хэвлэлийн чанарыг хэрхэн баталгаажуулдаг вэ?
Бид:
Өнгөний калибровк хийсэн төхөөрөмж ашигладаг
Урьдчилсан proof гаргаж баталгаажуулдаг
Чанарын хяналтын 2 шат дамжлага хийдэг
Ингэснээр өнгө зөрөх, алдаа гарах эрсдэлийг бууруулдаг.
Бидэнтэй холбогдох
Мэргэжлийн хэвлэлийн үйлчилгээ — төвийн байршил, хялбар хүрэлт
Их Тойруу болон хотын төвийн чиглэлийн автобуснууд ойролцоо зогсоно
Сүхбаатар дүүргийн төв хэсэгт байрлалтай
Хотын төвөөс 5–10 минутын зайтай
Их Тойруу төв замаас шууд нэвтрэх боломжтой
Барилгын ойролцоо автомашины зогсоолтой
Хэвлэлийн бүтээгдэхүүн хүлээн авахад ачаа буулгах боломжтой
Google Map дээр дарж чиглэл авна уу.
Манай оффист ирснээр:
Цаас, материалын дээж сонгох
Өнгөний жишээ, хэвлэлийн шийдэл зөвлөх үйлчилгээ авах
Томоохон захиалгын нарийвчилсан тооцоо хийлгэх
Гэрээт байгууллагын уулзалт хийх
📍 Хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,
Алтайн гудамж, Их Тойруу худалдааны төвийн чанх хойно,
BCenter барилга, 5 давхар, 505 тоот